Биржийн цунами дэлхийн зах зээлийг дайрав

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

Биржийн цунами дэлхийн зах зээлийг дайрав

Brexit-ийн синдром. Санхүүгийн зах зээлд донсолгоон үүсгэлээ. Хөрөнгө оруулагчид мөнгөө эрсдэлтэй хөрөнгөөс зугтаалган найдвартай хэрэгслүүдийг худалдан авч байна.

Үүнтэй зэрэгцээд улс орнуудын үнэт цаасны ашиг өдөр бүр буурч, доод түвшинг харуулж эхлэв. Мөн арван жилийн хугацааны трежерисийн ашиг 1,37 хувиас доош анх удаагаа унав.

Zerohedge

Лхагва гаригийн өглөө/2016.07.06/ Азийн арилжаа дээр Япон, Австралийн үнэт цаасны ханш унав. Нар мандах орны хорин жилийн хугацааны үнэт цаас түүхэндээ анх удаа 0 хүртэл буурлаа. Харин богино хугацааны үнэт цаас нь сөрөг үзүүлэлтэйгээр арилжаалагдсан ба энэ үнэт цаасны ашиг өдрөөс өдөрт буурч байгаа юм.

Zerohedge

Имжийн эх оронд ч ийм хөдөлгөөн ажиглагдаж байна. Австралийн 10 жилийн үнэт цаасны ашиг одоохондоо 0-ээс арай дээгүүр арилжаалагдаж буй.

Хөгшин Европт хөрөнгийн зах зээл амаргүй нөхцөлд байна. Швейцарьт 50 жилийн хугацаа хүртэлх төлбөртэй нь орсон бүх облигаци сөрөг ханшинд байгаа. Герман, Британид дээд амжилтууд гарсаар байна. Уналт валютын зах зээл дээр үргэлжлэв. Фунт стерлинг лхагва гаригийн арилжаанаас эхлэн уналтаа үргэлжлүүлэн 1,30 гэсэн төвшинг ардаа орхив. Сүүлийн 31 жилийн дээд амжилт нь болсон байна.

Хятадын төв банк юанийн ханшаа сулруулж, 2010 оны доод хэмжээтэй зэрэгцүүллээ.

Zerohedge

Хөрөнгийн зах зээл уналтад орж байгаагийн ээлжит шалтгаан нь Британийн гурван том үл хөдлөх хөрөнгийн сангийн зүгээс төлөлтөө зогсоосон тухай мэдээлэл болов. Тэдэнд үйлчлүүлэгч нартаа буцаах мөнгө байсангүй. Одоо тэд үйлчилгээгээ явуулахын тулд өөрийн үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө оруулагчдын ой санамж богино ч гэсэн олон хүн 2008 оны хямрал хэрхэн эхэлснийг сайн санаж байгаа. Тэр үед Bear Sterns банкны үл хөдлөх хөрөнгийн хоёр сангийн мэдээ анх гарч хямралыг эхлүүлсэн юм.

Одоо Британид үл хөдлөх хөрөнгө эрчимтэйгээр хямдарч байна. Тэр зах зээлд нь хөөсөнцөр үүсээд байгаа. Банкууд ипотекийн зээлд асар их мөнгө оруулсан ба аюулын дор тус орны санхүүгийн салбар тэр чигтээ ороод байна.

Одоогоор, Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн хамгийн том аюул гэж нэрлэсэн Deutsche Bank хоёрдугаарт хойш тавигдаад байна. Энэхүү санхүүгийн аваргын үнэлгээ өдөр бүр доод цэгээр өөрчлөгдөн 2008 оны үеийн Lehman Brothers банкны үнэт цаасны хөдөлгөөнийг давтаж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж