Ким Чен Уны эсрэг АНУ хориг арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны эсрэг АНУ хориг арга хэмжээ авав

АНУ Хойд Солонгосын удирдагч Кимийг “хүний эрхийг зөрчсөн” хэмээн буруутган хориг арга хэмжээ анх удаагаа авлаа.

Мөн Хойд Солонгосын 10 төрийн албан хаагчийг хар дансанд жагсаасан бөгөөд Хойд Солонгосын засгийн газраас эл асуудалд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.

Эл хориг арга хэмжээ нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний үйл ажиллагааг зогсоох, мөн АНУ-ын иргэдийг Хойд Солонгосын иргэдтэй ажил хэргийн холбоо тогтоох, бизнес эрхлэхийг хоригложээ.

Хойд Солонгос нь цөмийн зэвсгийн асуудлаар эрчимтэй хориг хэмжээ авхуулаад байгаа боловч шинжээчид АНУ-ын  энэхүү хориг арга хэмжээ нь тус үндэстнийг олон улсын харилцаанаас улам тусгаарлаж байна гэж харж байгаа аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж