2016 он: Хамгийн аюултай орнуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2016.07.06-нд нийтлэгдсэн

2016 он: Хамгийн аюултай орнуудыг нэрлэв

Дэлхийн эдийн засаг болон энхтайвны байгууллагаас хамгийн сүүлд боловсруулсан “Дэлхийн энхтайвны индекс” тайланг танилцуулж байна.

Тус тайланг арав дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд дэлхийн 163 тусгаар улсын энх тайван, аюулгүй байдалд зэрэглэл тогтоожээ.

Эдгээр  163 орон нь Дэлхийн хүн амын 99%-ийг эзэлж байгаа бөгөөд нийт 23 үзүүлэлтийг ашиглан 1-5 хүртэл оноог өгч, тооцоолжээ.

Индексийг хэмжихдээ дараах гурван үндсэн хүчин зүйлийг ашигласан байна. Үүнд:

  1. Тухайн улсын нийгмийн аюулгүй байдлын түвшин
  2. Дотоодын болон олон улсын зөрчилдөөний түвшин
  3. Батлан хамгаалах, цэрэгжилтийн түвшин

Үр дүнгээс харахад, Ойрхи Дорнод, болон Хойд Африкийн бүсийн зөрчилдөөн эрчимжсэн учраас 2015 оны хамгийн аюултай улс орнуудын статусаа хадгалсан хэвээр байгаа хэдий ч  дэлхийн энх тайван байдлын дундаж түвшин 2015 оныхтой харьцуулахад сайжирсан үр дүнтэй харагдсан аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ:ATLASANDBOOTS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж