”Боруссия Дортмунд” клубын академид монгол хүүхдүүд суралцана

Хуучирсан мэдээ: 2016.07.06-нд нийтлэгдсэн

”Боруссия Дортмунд” клубын академид монгол хүүхдүүд суралцана

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн талбайд нэгэн сонирхолтой тоглолт болсон нь "Боруссия Дортмунд" болон МИАТ-ын хамтарсан баг МХБХ-ны удирдлагын багийн "тулаан" байв. 

МИАТ компанийн 60 жилийн ойд зориулан явагдсан тус тоглолтод Германы алдарт багаас 1997 оны Аваргуудын Лигийн финалын тоглолтонд Ювентусын хаалганд хожлын 3 дахь гоолыг оруулж байсан Ларс Рикен тоглосон бол түүний хажууд "Боруссия"-гийн маркетингийн албаны дарга Крамер, Ази талын хариуцсан менежер Суриш нар тогложээ. 

МИАТ, "Боруссия" болон МХБХ-ны хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа Монголын хөлбөмбөгийг дэлхийн тавцанд гаргах, Монголоос дэлхийн хөлбөмбөгчин төрүүлэх чин зорилготой бөгөөд энэ ажлын хүрээнд удахгүй "Боруссия"-гийн дасгалжуулагчдын баг Монголд ирж, хөлбөмбөгийн авъяастай 60 хүүхдэд сургуулилалт явуулах аж. Улмаар шигшигдсэн хүүхдүүдийг Германы багт бэлтгэл хийлгэхээр төлөвлөжээ.

МИАТ компани нь Германы "Боруссия"-тай байгуулсан гэрээний хүрээнд Боинг 737 800 онгоцоо МИАТ, "Боруссия"-гийн логотой хослуулан чимсэн бөгөөд удахгүй алдарт Сигнал Идуна Паркт МИАТ-ийн лого тавигдах юм байна.

Өнөөдрийн нөхөрсөг тоглолт 3:2-ийн харьцаагаар "МИАТ & BVB" багийн хожлоор өндөрлөжээ

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж