Аргентины хөлбөмбөгийн холбооноос тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Жерардо Мартино ажлаа өгч байгааг зарлажээ. Эдүгээ 53 настай дасгалжуулагч багийнхаа хамтаар ажлаа өгч байгаа талаар өөрөө баталсан байна.
Мартино 2014 оны дэлхийн аварга шигшээ тоглолтод болоод Америкийн цомын финалд хоёр удаа хүргэсэн. Гэвч Америкийн цомын финалд Чилийн шигшээд торгуулийн цохилтоор хожигдсон билээ.
Мөн Мартино Аргентины шигшээг удирдах хугацаандаа 29 тоглолт хийж, 19 хожил авсан юм.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN