Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг маргаашнаас /VII.07/ худалдаж эхэлнэ. Гэсэн ч наадамчин олон 30 гаруй хэмийн халууныг ажралгүй, өнөөдөр өглөөнөөс хойш наадмын тасалбарт дугаарлаж эхэлжээ.
Тасалбарыг "Соёлын төв өргөө", "Бөхийн өргөө"-ний билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд өнөөдөр үдээс хойш "Соёлын төв өргөө"-ний гадна иймэрхүү байдалтай байв.
Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Б.ЭНХ