В.Нямхандын хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг шүүхэд шилжүүллээ

Төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Б.Нямхандад холбогдох хэргийг хяналтын прокурор Ё.Сагсай  хянаж дуусаад харьяалал тогтоолгохоор Дээд шүүхэд хавтаст хэргийг  өгөөд байсан билээ. Дээд шүүхээс харьяаллыг тогтоож өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд  шилжүүлсэн байна. Б.Нямхандын өмгөөлөгчөөр гавьяат хуульч Т.Жанцан ажиллаж байгаа. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн  цагдан хорьсон юм. Түүний гэм буруутай нь  шүүхээр тогтоогдвол төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэгдэн хариуцсан албан хаагч задруулсан гэх үндэслэлээр  5-10 жилийн хорих ялаар  шийтгэх хуулийн заалттай юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж