МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх боломжтой эсэх талаар ярилцаж байгаа аж.
Үүнээс гадна Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэр дэвшжээ.
Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д МАН-ын бүлэг цөөнхийн үүрэг гүйцэтгэж ажилласан.
26 суудалтай байсан бүлгийг 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудалтай болгоход УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын оруулсан хувь нэмэр их. Дээр нь 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гурван хүний нэг нь С.Бямбацогт байсан учраас нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад сойх бүрэн боломжтой кандинант гэж үзсэн юм байна.
Г.ДАРЬ