Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд МАН-аас тодорно. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олон суудал авсан МАН-ынхан Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг асуудлаа дотооддоо хэлэлцэж байна. Ерөнхий сайдад дөрвөн ч хүний нэр сонсогдож байгаа бөгөөд хэрэв МАН үнэхээр мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэж бодож байгаа бол нэр цэвэр, ядахнаа эдийн засгийн энэ хямралтай үед зөв бодлого, зөв зохицуулалт хийж чадах, хямралаас хамгийн бага хугацаанд гаргаж чадах чадвартай хүнээ томилох ёстой.
Түүнээс Ерөнхий сайдын албаг өнгөрсөн дөрвөн жил намдаа зүтгэсэн, намынхаа өмнөөс үг хэлсэн гэх ердийн ойлгомжтой шалтгаанаар тодруулах юм бол намын нэр хүндэд ч, улс оронд ч хорлонтой байх болно.
Тусгаар тогтнолын ордоноос нисч эхэлсэн “бор шувууд”-ыг харахад Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нарын нэрс дуулдаж байна.
Горилогчдын CV-г харахад МАН-аас далаад оныхонд хүнд ачааг үүрүүлэхээр шийджээ гэлтэй.
У.Хүрэлсүх бол намдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Хоёр ч засагт Шадар сайд хийж явсан тэрбээр 1968 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 19985 төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд элсч байжээ. Бэлтгэл хурандаа цолтой. 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж ажлын гаргаагаа эхэлж байсан. Хэнтий аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон. 2012 оны сонгуулиар жагсаалтаар УИХ-д гарч ирсэн ч, удалгүй өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, Д.Сарангэрэлд боломж олгож байв. Н.Энхбаярыг “хаан” байх үед тэр үеийн МАХН/МАН/-ынхнаас өмнөөс үг сөргөдөг байсан ганц хүн гэгддэг.
Тэрбээр 1972 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. 1995 онд ХҮДС, 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 2004 онд Удирдлагын академи, 2005 онд ХААИС тус тус төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Шийдлийн Засагт МАН-ынхан найман сар ажиллах үед Сангийн сайдаар ажиллаж байв. Өмнө нь Сэлэнгийн Засаг дарга хийж явсан. Ерөнхий сайдад горилогчдоос хамгийн магадлалтай хувилбар. Ямар нэгэн худал, үнэн ярианд холбогдоод байдаггүй, МАН дотроо нэр цэвэр улстөрч.
Өнгөрсөн дөрвөн жил МАН-ыг сөрөг хүчин байх үед бүлгээ толгойлж байсан. Муугүй улстөрч гэдгээ ч харуулсан. УИХ-д Ховд аймагт МАН-аас нэр дэвшин гурав дахь удаагаа сонгогдож байгаа. С.Бямбацогт 1992 онд Жаргалант суманд 10-р ангиа төгссөн. Эхлээд Цэргийн их сургууль, дараа нь СЭЗДС-ийг төгсчээ.
Яруу найрагч, Болор цомын эзэн Ж.Мөнхбат нь улс төрийн гараагаа С.Төмөр-Очирын туслахаас эхэлж байсан. 1978 оных. “Болор цом”-ыг худалдаж авсан гэсэн шүүмжлэлд өртөж байв. УИХ-д сонгогдсон хоёр яруу найрагчийн нэг. Өнгөрсөн өвөл “хар машин”-ыг шатаах, давхар дээлийг эсэргүүцэх асуудлаар улс төрийн акц зохион байгуулсан. Хар машиныг шатаасны хүчээр МАН ялалт байгууллаа гэх утга бүхий зүйлийг анхдугаар чуулган дээр хэлсэн нь сошиалын нэг “трэнд” тайлбар болчихоод байна.
Ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг тодруулж, үүнийг нь Бага хурлаар хэлэлцээд, дараа нь УИХ-л оруулж ирэх юм.
Б.ХОНГОР