Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор долдугаар сарын 13-ний 01.00 цагаас 16-ний 23.30 цаг хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэж байгаа тул олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдах аж.
Тус цогцолбор дээр олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж, “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэх ба олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар “Буянт-Ухаа” цогцолборт хүргэх юм байна. Энэ хугацаанд орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагаа Зэвсэгт хүчний 303 дугаар ангид зохицуулах аж.
Энэ тухай Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын менежер Ж.Батхүү, Нисэх буудлуудын удирдах газрын мэргэжилтэн Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
| Эхлэх хугацаа | цаг | Дуусах хугацаа | цаг | |||
2016.07.13 | 01.00 | 2016.07.16 | 23.30 | ||||
“Буянт-Ухаа” цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэл 5 минут тутамд тусгай автобусаар хүргэнэ | |||||||
Олон улсын нислэгээр явах зорчигчдыг хүргэх хуваарь | “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Буянт-Ухаа” спорт цогцолбор хүртэл 5 минут тутамд тусгай автобусаар хүргэнэ | ||||||
Олон улсын нислэгээр ирэх зорчигчдыг хүргэх хуваарь | Эхлэх хугацаа | цаг | Дуусах хугацаа | цаг | |||
Зэвсэгт хүчний 303 дугаар ангид зохион байгуулах орон нутгийн нислэгийн зорчигчдын явах хугацаа | 2016.07.13 | 01.00 | 2016.07.16 | 23.30 |
Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1980 утаснаас авах боломжтой аж.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Орон нутгийн нислэгийн талаар тодорхой мэдээлэл өгөөч, цагийн хуваарьт өөрчлөлт орсон уу?
Б.Ганхуяг:-Орон нутгийн нислэгийн зохицуулалт хийсэн, ямар нэг цагийн өөрчлөлт хийгдэхгүй. Бүх нислэгүүдийн цагуудыг эцэслэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээвэрлэгч нартай бүх цагийг шинэчилж тохирсон. Одоо ямар нэг өөрчлөлт орохгүй. “Хүннү эйр”, “Айро монголиа” компанийн нислэг явагдана.
-Гадаадын том онгоц буухаар нислэгийн зурвас хүрэлцэхгүй гэдэг юм яригдаад байсан?
-Нислэгийн зурвас хүрэлцэхгүй гэх асуудал үүсэхгүй, цагийн зохицуулалтаар агаарын хөлгийг хүлээж авна.
Г.ХОРОЛ