Бэлчээрийн тухай хууль шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн тухай хууль шаардлагатай гэв

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар сумдыг бүсчлэн бэлчээрийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд явуулсан байна. Уг хэлэлцүүлэгт оролцсон 1200 малчны санал асуулгаас харахад 70 хувь нь бэлчээрийн өнөөгийн байдал цаашид явах боломжгүй хэмээжээ. 100 гаруй малчин бэлчээрийн маргаан зөрчил хааяа гардаг гэсэн байна. Харин 150 гаруй нь бэлчээрийн тухай хууль шаардлагатай гэжээ. Мөн бэлчээрийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх нь зохистой гэсэн байна. Хэрвээ бэлчээрийг эзэмшүүлэх бол малчдын бүлэг, малчин өрх бүрт эзэмшүүлэх хэрэгтэй гэж хариулжээ. Малчид бэлчээр нутгаа зохистой ашиглаж байсан уламжлалт аргаа сэргээн хэрэгжүүлэхэд хэний оролцоо илүү хэрэгтэй вэ? гэсэн асуултад малчдын ихэнх нь багийн иргэдийн нийтийн хурал гэсэн байна. Мөн сум,багт бэлчээр зохистой шинэчлэх төлөвлөгөө гаргавал хэний хяналт илүү байх вэ? гэхэд малчдын бүлэг нөхөрлөл сум, багийн засаг дарга гэж хариулцгаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж