Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Хилари Клинтонг төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ хувийн имэйлний сервер ашигласан хэмээн FBI-аас буруутган гурван цагийн турш “байцаасан” нь түүний сонгуулийн компанит ажилд том хар толбо үлдээсэн.
Тэгвэл FBI-ийн захирал Жэймс Комие Мягмар гарагт /2016.07.05/ Хиларид ямар нэгэн хариуцлага тооцохгүй хэмээн мэдэгдсэн байна.
Энэ талаар Комие хэлэхдээ “Клинтон болон түүний туслахууд санаатайгаар ч юм уу эсвэл хайхрамжгүй хандссанаас үүдэн гаднаас ирж буй имэйл, мэдээллийг нууцлах тал дээр буруу зохицуулалт хийсэн боловч энэ хэрэг үүсгэх хэмжээний шалтгаан биш “ гэжээ
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNN