МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн дараа хуралдаж Бага хурлаа өнөөдөр /2016.07.06/ хуралдуулахаар товлосон. Энэ дагуу өнөөдөр үдээс хойш МАН-ын бага хурал болох юм. Харин үдээс өмнө тус намын удирдах зөвлөл хуралдах аж. Хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм.
Өнгөрсөн парламентад нэлээд олон давхар дээлтэй гишүүд байсан тул МАН-ынхан шүүмжилж Чингисийн талбайд давхар дээл өмсөөд суулт хийж байсан удаа бий. Тэр ч утгаараа давхар дээл өмсгөхгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна.