Наадмаар 6070 гаруй цагдаагийн алба хаагч ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар 6070 гаруй цагдаагийн алба хаагч ажиллана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ой болон АСЕМ-ийн уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2016.07.06/ Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга Б.Ганзориг “Үндэсний их баяр наадмаар хэв журмын зохицуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байна. Наадмаар иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар нийт 6070 гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллах болно” гэв.

Үүний дараагаар АСЕМ-ийн уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Энхтогтох мэдээлэл өглөө. Тэрээр “АСЕМ-ын уулзалтын хүрээнд зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлаа байгаа. Одоогоор бэлтгэл ажил 91 хувьтай явж байна” гэж ярилаа.

Харин Замын хөдөлгөөн, автомашины зогсоолын талаар Замын цагдаагийн газрын дарга Бөхбат мэдээлэл өглөө.

Үндэсний их баяр наадмын үеэр автомашины “А” зогсоолын зөвшөөрөл 400, “ДК”-100, “Г”-2000, “Шар-Ү”-300, “Ногоон-Ү”-700, “Улаан-М”-1000, “Цэнхэр-М”-3000 ширхэг зэрэг нийт долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгогох бөгөөд “ДК” зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, “А” зөвшөөрлийг наадмын төв комисс, “Шар-Ү” болон “Ногоон-Ү” зөвшөөрлийг Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, “Г, “Улаан-М”, “Цэнхэр-М” зөвшөөрлүүдий Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаар олгох юм байна.

Наадмаар үеэр буюу 7 дугаар сарын 8-наас 18-ны өдрүүдэд 5000 орчим замын цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд үүний 570 орон нутгаас, сайн дурын 150 сонсогч нэмэлт хүчээр ажиллана. Мөн энэ сарын 10, 11, 12, 13, 14-ний баярын өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос “Railbus” Хүй долоо худаг руу үйлчлэх ба Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Дашрамд дуулгахад нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 702 их багтаамжийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Дагиймаа “Энэ жил манай холбооноос 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үндэсний их баяр наадмыг дөрвөн байршлаас, АСЕМ-ын уулзалтыг есөн байршлаас шууд дамжуулна. Мөн дэвшилтэт технологийг ашиглах боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт найдаж байна” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж