Амайтай цуг аялах хамтрагч маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Амайтай цуг аялах хамтрагч маргааш тодорно

Дэлхийг тойрон аялагч “Монгол бадарчин” Амай хоёр дахь номоо өлгийдөн авлаа. Тэрбээр маргааш Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын тасагт “Амьдрал сайхан шүү” номынхоо нээлтийг хийхээр болжээ. Энэхүү ном нь “Монгол бадарчин” цувралын “Гайхамшигт ертөнц”  номын хоёр дахь боть болон мэндэлж байгаа юм. Амай номын нээлтэд ирсэн уншигчдадаа зориулан гэнэтийн бэлэг бэлджээ. Тодруулбал, нээлтийн ёслолд “Гайхамшигт ертөнц” номыг авч ирсэн хүмүүсийн дунд сугалаа явуулж, азтанг тодруулах бөгөөд тэрхүү азтан энэ зуны турш Амайтай хамт аялах эрхээр шагнуулна. Түүний аяллын хамтрагч маргааш тодрох бөгөөд азтан нь та ч байж болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж