-Их Британид шинэ ерөнхий сайдын суудлын төлөөх тэмцэл эхлэв-
Эрх баригч Консерватив намын шинэ лидер бөгөөд тус орны шинэ ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулж дуусчээ. Эдгээр суудлууд нь Дэвид Кэмерон огцрохоо мэдэгдсний дараа суларч байгаа юм. Ерөнхий сайдын суудалд суух магадлал өндөртэй нэр дэвшигч нь Дотоод хэргийн сайд эмэгтэй Тереза Мэй болж байна. Маргарет Тетчерийн дараа Британийн хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болж магадгүй түүнийг Оросын тал хоёр талын харилцааг бүтээлч болгож чадах хүн гэж үзэж байгаа юм байна.
Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөгч таван хүн байв. Үүнд: Лайам Фокс (Батлан хамгаалахын экс сайд), Тереза Мэй (Дотоод хэргийн сайд), Стивен Крабб (Хөдөлмөрийн сайд), Андреа Лидсом (Эрчим хүчний орлогч сайд), мөн Хууль зүйн сайд Майкл Гоув нар байгаа. Тэднээс гол хүнийг тодруулах намын дотоод сонгууль ирэх есдүгээр сард явагдана. Тэр цагт Кэмерон суудлаа орхисон байх ёстой. Дараа нь аравдугаар сарын эхээр хуралдах намын их хурал дээр тэр хүнийг зарлах юм. Мэйг намын даргаар тори нарын 60 хувь нь харахыг хүсч байна. Дараа нь 10 хувийн дэмжлэгтэй Майкл Гоув байгаа юм. Их Британийн иргэд Brexit-ийн төлөө 52 хувийн санал өгсөн юм. Кэмерон улс оронд шинэ удирдлага хэрэгтэй гэж зарласан байгаа. Бүх нийтийн санал асуулгын дараа Кэмерон хожигдсоноо ойлгоод бууж өгсөн юм. Консерватив нам нь ийнхүү лидергүй үлджээ.
Түүний гол өрсөлдөгч Лондон хотын мэр асан Борис Жонсон энэ удаа нэрээ дэвшүүлэхгүйгээр шийдсэн байна. Тэр нь олон нийтийн хувьд гэнэтийн болжээ. Их Британийн Хууль зүйн сайд Майкл Гоув түүний эсрэг зогсон Борис Жонсон удирдагч байж, гүйцэтгэгч нарын багийг бүрэлдүүлэх чадваргүй гэж хэлсэн нь энд нөлөөлсөн ч байж болох талтай. Уг нь Гоув эхлээд Жонсоныг дэмжсэн байлаа. Хожим тэрээр бүх нийтийн санал асуулга өөрт нь ихээр нөлөөлсөн учир нэрээ намын даргад дэвшүүлнэ гэжээ. Гоув удалгүй Нэгдсэн вант улсыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахаар амлав. Төлөвлөгөө нь Британийн ард түмнийг нэгдэн нягтруулна гэдгийг тэр дуулгаад байгаа. Санал хураалтын дараа британичууд хоёр хэсэгт хуваагдан хагараад байгаа билээ. Жонсон нэрээ дэвшүүлэхээс татгалзсан нь намын доторх тохиролцоо байж магадгүй. Учир нь Жонсон Европт итгэхүй харин Мэй нь төвийг сахисан талд байгаа учир нам дахин хагаралдах аюултай байгаа юм. Их Британийн Дотоод хэргийн сайд ихээхэн идэвхтэй Мэйг ерөнхий сайд агсан Маргарет Тэтчертэй харьцуулах нь их. Тэрбээр брекзитийг дэмжиж байснаа кампанийн үеэр нь төвийг сахисан байлаа.
Мэй Британийг ЕХ-нд үлдээхийн төлөө санал өгсөн байсан ч “Brexit бол Brexit” гэ:ж мэдэгдээд засгийн газар нь иргэдийнхээ сонирхолыг тооцон үзэх ёстой гэжээ. Мэй мөн л Британийг нэгтгэхээр үгээ хэлсэн байв.
Сайдынхаа хувьд гэмт хэрэгтэй тэмцэхэд хатуу байр суурьтай. Гэхдээ нийгмийн дургүйцлийг хатуу арга хэмжээгээр дарахын эсрэг байгаа юм. Их Британийн цагдаагийн арга хэмжээ нь усан буугаар шийдэх асуудал биш, нийгэмтэй ярилцах оролдлого гэж тэр хэлсэн байгаа.
Намын лидерт нэр дэвшигч Их Британийн экс Батлан хамгаалахын сайд Лайам Фокс мөн л дотоод бодлогын асуудалдаа анхаарч байгаа. Манай нийгэмд арьсны өнгөөр гадуурхах үзэл байж болохгүй. Бид бүгд л түүний эсрэг нэгдэх ёстой хэмээн тэр твиттертээ бичжээ. Фокс Брекзитийг дэмждэг. Харин тэр Оросын эсрэг нэлээдгүй хатуу байр суурьтай. Брекзит нь Кремлийн түрэмгий бодлогыг зогсоож чадахгүй гэж тэр эрт хэлсэн юм.
ХУУЧИН ТҮНШҮҮД
Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Путин хоёрын харилцаа 2010 оны эхээр хангалттай хэмжээгээр хүндэтгэлтэй байлаа. Харин тэр нь Украины зүүн хэсгийн сөргөлдөөн ба Крымын статус солигдсоны дараа эрс хувирсан юм. Дараа нь Сирийн хямрал ч түүнд нөлөөлжээ. Шинэ ерөнхий сайд гарч ирснээр, хоёр орны харилцаа сайжирч магадгүй. Гэхдээ л онцын өөрчлөлт гарахгүй болов уу. Brexit-ийн улмаас Консерватив намаас гадна түүний гол сөрөг хүчин болох Лейборист нам ч хямарч байгаа. Тэдний нэг хэсэг нь намын лидерээ Брекзитийн эсрэг байсан гээд огцрохыг шаардаж байгаа юм. Гэхдээ намын дарга Жеймс Корбиныг энгийн гишүүд нь дэмжиж байгаа юм. Тэр өөрөө ч огцрохгүй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: