Америкийн VF Corporation компани хэд хэдэн брэндээ худалдаж байгаа тухай зарлав. Энд 7 For All Mankind, Ella Moss, Splendid брэндүүдийн асуудал яригдаж байна. Тэднийг Израилийн Delta Galil Industries гэх оёдлын компани 120 сая ам.доллараар худалдан авчээ.
"VF Corporation" компанийн гүйцэтгэх захирал Эрик Вайсманы хэлснээр энэ тохиролцоо оны сүүл гэхэд дуусах бололтой.
"VF Corporation" компани нь үйлдвэрлэл, маркетинг, хувцасны бизнесийн чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд нь The North Face, Vans, Timberland, Wrangler, Lee, Kipling, Nautica зэрэг брэндүүд багтдаг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР