Г.Дашдэмбэрэлийн бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Г.Дашдэмбэрэлийн бие мууджээ

“Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл  ес хоног нойтон өлсгөлөн  зарлаж, улмаар хуурай өлсгөлөн рүү шилжээд хоёр хоносны дараа бие нь муудаж, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт  өлсгөлөн зарлаад байгаа  тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаярын бие  мөн тааруу байгаа аж. Г.Дашдэмбэрэлийн даралт ихэсч, хоол боловсруулах эрхтэн систем нь хямарсан  байна. Тэд  жагсаал цуглаан зохион байгуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног албадан саатуулах шийтгэвэр гаргасан Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатарын  захирамжийг хууль бус хэмээн эсэргүүцэл зарлаад байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж