УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж ялалт байгуулсан 76 нэр дэвшигчийг баталсан. Үүний дараа УИХ-ын даргаар М.Энхболдыг томилж УИХ-ын анхдугаар чуулганы үдээс өмнөх чуулган завсарлав. УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан 16.30 цагаас хуралдаж УИХ дахь намын бүлгийн дарга нарыг хэлэлцэх аж.
Яг одоо Төрийн ордны “Б” танхимд МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн дарга нарыг томилох тухай асуудлыг шийдэх юм. Албаны эх сурвалж мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа, Ардчилсан намын бүлгийн даргаар С.Эрдэнэ томилогдсон байна.