Бээжин 2030 он гэхэд хоёр триллион ам долларын эдийн засагтай, 57 сая хүн амтай, есөн том хотуудыг нэгтгэсэн мега хот болохоор төлөвлөжээ.
Хятадын сувдан голын дагуух хотуудыг нийлүүлсэн эл бүс нь дэлхийн олон жижиг улсуудын хүн амтай тэнцэх хэмжээний том хот болсон төдийгүй технологи, үйлдэржилтийг асар хурдтай хөгжүүлснээрээ хүн төрөлхтний түүхэнд их хотын хэмжээнд хүртэл хамгийн хурдан хөгжиж чадсан бүс болсон аж.
Энэхүү бүсэд 39,000 кв км талбайд 57 сая хүн суурьшдаг бөгөөд Шеньжень, Дунгуань, Хуй зоо, Зу-хай, Зонгшен, Жиан мэн, Гуанжу, Фу шан зэрэг хотууд багтаж байгаа аж. Эдгээр хотууд нь 2 саяас 14 сая хүн амтай гэнэ.
Мөн Хятадын Засгийн газар Бээжин төвтэй өөр нэгэн мега хот байгуулах тухайгаа зарласан. Энэ нь Тянжин, Бээжин, Хэбэйг нэгтгэсэн Жинг-Жинь –Жи хэмээх нэртэй, нийт 130 сая оршин суугчтай мега хотыг байгуулахаар төлөвлөжээ. Газар нутгийн хэмжээ нь 212,000 км.кв буюу АНУ-ын зүүн хойд хэсгийн 6 мужаас бүрддэг New England-аас ч том байх аж.
2015 оны эхээр томоохон барилгын төслүүд нь Хятадын хөрөнгө оруулалт, тогтвортой өсөлтийг дэмжих гол хэрэгслүүр байсан боловч тус улсын засгийн газраас хүрээлэн буй орчин, авилгалтай тэмцэх хүрээнд 17,6 тэрбум доллар бүхий 17 барилгын томоохон төслүүдийг зогсоосон байна.
Үүний үр дүнд Хятадад 60 сая орон сууц худалдан авагчгүй болж, байрны үнэ мэдэгдэхүйц буурсан байна. Үл хөдлөхийн салбар нь тус улсын ДНБ-ний 25-30 хувийг бөгөөд энэ салбараа түшихгүйгээр эдийн засгаа сайжруулах нь хүнд асуудал хэвээр байгаа аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY