НИТХ-ын тэргүүлэгчид яг одоо Хангарьд ордонд хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, маргааш 11.00 цагт хуралдахаар болов. НИТХ-ын анхдугаар хуралдаанаар
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН-ынхан ИТХ-д олонх болсон учир хотын даргыг томилох хуультай. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ. Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн мэдээлэл байна.