Залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр ирнэ

М.Анхцэцэг дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт.

Гүржийн Тбилис хотноо болсон хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид өнөө шөнө эх орондоо ирнэ. Тус тэмцээнд Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлагад оролцсон баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг огцомд 115 кг-аар мөнгө, түлхэлтэд 138 кг-аар алт, нийлбэр дүнгээр 235 кг-аар мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хувьд залуучуудын дэлхийн аваргын АЛТ, хошой МӨНГӨН медалийг эх орондоо авчирсан анхны туйванч болсон.

Энэ жил 18 настай М.Анхцэцэгийн хувьд Азийн аварга болсноор "Рио-2016" наадамд оролцох эрхээ авсан юм.

Мөн залуучуудын ДАШТ-д шүүгчээр олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл ажилласан. Түүний хувьд энэ онд Азийн аварга болон олимпийн эрхийн тэмцээнийг шүүгээд байгаа юм.

Ийнхүү Гүржийн тэнгэрт Төрийн далбаагаа мандуулсан манай баг тамирчид өнөө шөнө 24.00 цаг Улаанбаатарт газардана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж