”Утгын чимэг” наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

”Утгын чимэг” наадам болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион  байгуулдаг богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадам ирэх сарын эхээр болно.Энэхүү наадамд оролцох бүтээлүүдийг  Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авч байна.Шалгарсан бүтээлийг СУИС-ийн  жүжигчний ангийн оюутнууд унших ажээ. Уралдаанд оролцох өгүүллэгийн сэдэв чөлөөтэй бөгөөд хэмжээ нь А4-ийн гурван хуудсаас ихгүй байх  юм байна.Тэмцээнийг мэргэжлийн зохиолч, шүүмжлэгчид шүүн явуулах ажээ. Сонирхуулахад өнгөрсөн жилийн “Утгын чимэг” наадмыг  О.Цэндийн нэрэмжит  болгон зарласан бөгөөд тэргүүн байрандТөрийн шагналт Ц.Доржготовын "Сүнсэнд шингэсэн гэмшил" өгүүллэг шалгарч байсан юм.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж