Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. 10 хоног үргэлжлэх баярын амратын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна.

Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал,   АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын  13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар  сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж