Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 8, 9, 10-ны өдөр бүртгэх ажээ. Наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны 1024 бөх барилдах учиртай.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл дээрх өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжлэх бөгөөд бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ ирж, өөрийн биеэр бүртгүүлэхийг анхааруулжээ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг мөн онцлон сануулав.
Харин улсын баяр наадмын өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах боломжтой.
Б.ЭНХ