Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өнгөрсөн шөнийн байдлаар зам тээврийн ослоор таван хүүхэд гэмтсэн мэдээлэл байна. тухайлбал, сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Өнгөрсөн шөнө нийтдээ 282 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Тухайлбал: Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Цолмонгийн 2-3 тоот хаалганы гарц замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 38 настай эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.

Баянгол дүүргийн нутаг Модны 2-н Хүүхдийн сувиллын газрын урд замд Ноён пица ХХК-ны мопедны жолооч Д нь T.Prius маркиийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 27 настай эрэгтэй Д гэмтсэн.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж