Хууль бусаар алт гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт гаргахыг завджээ

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өчигдөр улсын хилээр дөрвөн килограмм алт хууль бусаар нууж гаргахаар завдсан этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. Дээрх гэмт хэргийг үйлдэгчид нь улсад 120 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийн хууль бусаар алт гаргах гэж байсныг тагнуулынхан тодорхой хугацааны турш мөрдөн шалгасаар ийнхүү үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг байнга гарах хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил солонгосчууд шулуун гэдсэндээ алт нууж гарч байгаад мөн л тагнуулынхны хараанаас мултарч чадаагүй. Хууль бусаар зөөвөрлөж гаргахаар оролдож буй алтны хэмжээ нь жилээс жилд өсч олон килограммаар яригдах болсон нь санаа тавих асуудлын нэг болоод байна.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж