УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Ардчилсан намаас тус байнгын хороонд хүргүүлсэн албан бичгийн талаар хэлэлцсэн. Гэвч, хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны зарим гишүүн эргэж хуралдаа орж ирээгүй учраас хуралдааныг өнөөдөр өглөөний 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсон.
Гэсэн Хууль зүйн байнгын хорооны хурал эхлээгүй хэвээр байна. Ардчилсан намаас ирүүлсэн албан бичгийн гол санаа нь төрийн албан тушаалыг худалдах магадлалтай тул хууль хяналтын байгууллагын хяналтыг чангатгах тухай юм.
Хууль хяналтын байгууллагын хяналтыг сайжруулснаар төрийн албанд ажиллаж байгаа ажилчид солигдож, төрийн алба бүхэлдээ өөрчлөлтөд орохоос сэргийлнэ гэж Ардчилсан нам үзэж буй.
Б.БАТ