Эдийн засгийн өсөлт удааширч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт удааширч байна

АНУ-ын эдийн засгийн өсөлт алгуураар дээшилж байгаа боловч харин зардал нь нэмэгджээ. Хэрвээ энэ байдлаараа үргэлжлэх юм бол 2012 онд төсвийн зарлага нэмэгдэж, ажилгүйдэл хамгийн өндөр төвшинд хүрнэ гэж АНУ-ын эдийн засагчид ярьж байна. Тэдний үзэж байгаагаар сүүлийн гурван сарын турш АНУ-ын эдийн засгийн өсөлт 1,9 хувьтай байгаа ч хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2011 оны эхний хагасын байдлаар хоёр хувиар өсөөд байгаа ажээ. 2010 оны сүүлээр эдийн засгийн өсөлт 2,6 хувьд хүрээд байсан бөгөөд энэ оны сүүлээр энэ амжилтаа давтахын тулд АНУ-ын Сангийн яам томоохон бодлого гаргаж байгаа юм. “2012 онд гурван хувьд хүрсэн ч худалдан авагчид өндөр үнэтэй бараа худалдан авсаар байх болно” гэж СNN агентлагийн эдийн засгийн сэтгүүлч Дебора Райт мэдэгдэж байна. Өнгөрөгч тавдугаар сард АНУ-д ажилгүйчүүдийн тоо 9,1 хувьд хүрсэн бөгөөд АНУ-ын Сангийн яамны хэрэгжүүлж байгаа бодлого оны сүүл гэхэд 8,7 хувьд хүргэхээр ажиллаж байгаа ажээ. Үүний тулд тэд 200 мянган ажлын байрыг шинээр бий болгох юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж