II Елизавета хатан хааны үеэл дүүгийн 1981 онд авсан гэрэл зургуудыг дуудлага худалдаанд тавьжээ.
Есдүгээр сарын 24-нд Диана гүнж, Чарльз жонон нарын хуриман дээр авсан өмнө нь хаана ч нийтлэгдээгүй гэрэл зургуудыг дуудлагаар худалдах юм байна. II Елизавета хааны үеэл дүү, авъяаслаг гэрэл зурагчин лорд Патрик Личфилд эдгээр гэрэл зургуудыг 1981 оны долдугаар сарын 29-нд авчээ. Тэрбээр зургуудыг хувийн архивдаа дурсгал болгон хадгалжээ. Хувилгаан Павелийн сүмд авсан тэдгээр зургууд албан ёсны биш их энгийн бүтээлүүд болжээ.
Лорд Патрик Личфилд папарацийн үүрэг гүйцэтгэн хааны гэр бүлийг Букингемын ордонд цугларсан олны өмнө гарахын өмнөхөн зургийг авчээ. Хатан хаан цугларсан олныг телевизээр харж байсан зургууд ч кадрт буужээ.
Нэг зураг бүрийн баримжаалсан үнэ нь ойролцоогоор $1000–$2000 доллар гэнэ. “Жилийн өмнө бид Дианагийн зургийг 18000 доллараар зарж байсан юм. Эдгээр зургууд тийм үнэ хүрвэл би гайхахгүй” хэмээн RR Auction House ордны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Бобби Ливингстон ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР