
Гэвч Европын Холбооноос энэхүү бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бөгөөд сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр дэлхийн олон орны эдийн засагчтай хамтран ажиллана гэж мэдэгдээд байгаа юм. Европын холбооны тэргүүн Хосе Мануэл Бароссо “Бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого зөв. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлд бага зэрэг нөлөөлнө” гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. “Хэрвээ Грек, Португалид үзүүлээд байгаа тусламжийн хэмжээгээ багасгах, эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Европийн Холбооны бага зэрэг гэж мэдэгдээд байгаа энэ хямрал дэлхийг хамрах болно. Анхнаасаа энэ бодлого маш эрсдэлтэй байсан юм” гэж MF Global сангийн дэд тэргүүн Ник Каливас хэлж байна. Хятад, АНУ-д ажиглагдаад байгаа энэ хямрал Европын эдийн засагт ч харагдаж байгааг олон улсын ажиглагчид нотолж байгаа юм.