Байнгын хорооны хурал маргааш болж хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал маргааш болж хойшиллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.07.04/ хуралдаж Ардчилсан намаас тус байнгын хороонд хүргүүлсэн албан бичгийн талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлэг завсарлага хүссэний дагуу 30 минутын завсарлага өгсөн ч Байнгын хорооны зарим гишүүн эргэж хуралдаа орж ирээгүй учраас хуралдааныг маргааш өглөөний 09.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Ардчилсан намаас ирүүлсэн албан бичгийн гол санаа нь төрийн албан тушаалыг худалдах магадлалтай тул хууль хяналтын байгууллагын хяналтыг чангатгах тухай юм.

Хууль хяналтын байгууллагын хяналтыг сайжруулснаар төрийн албанд ажиллаж байгаа ажилчид солигдож, төрийн алба бүхэлдээ өөрчлөлтөд орохоос сэргийлнэ гэж Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Хэрэв уг асуудлыг хэлэлцэж дэмжээд, Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гарвал УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй, шууд хэрэгжүүлээд явах боломжтой юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж