МАН-д 30 минутын завсарлага өгөв

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

МАН-д 30 минутын завсарлага өгөв

УИХ-ын болон орон нутгийн сонгууль болохын өмнөхөн МАН-ын нэр бүхий гурван гишүүн төрийн албыг наймаалцаж, сонгуулийн зардал олох тухай бичлэг тарсан. Энэ бичлэгийг эвлүүлэг байсан гэж МАН-ынхан тайлбарлаж байгаа ч Ардчилсан намынхан шалгуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тиймээс өнөөдөр Ардчилсан намаас Хууль зүйн байнгын хороонд албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт төрийн албан тушаалыг наймаалцаж байгаа эсэх дээр хяналт тавих шаардлагатай учраас Хууль зүйн байнгын хороо тогтоол гаргаж, хууль хяналтын байгууллагад хүргүүлэхийг хүсчээ.

Ардчилсан намын ирүүлсэн албан бичгийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар завсарлага авах хүсэлт гаргасан. Иймд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат МАН-ын хүсэлтээр 30 минутын завсарлага өглөө.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж