Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт /2016 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд/ шинээр гэмт хэргийн шинжтэй таван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгасан байна. Тэдгээрээс гурван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 13 гомдол, мэдээллийг нягтлан шалгаж байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 59 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, гурван хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 51 хэргийн мөрдөн байцааж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Д.ЦЭЭЛ