BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

BMW бүрэн автомат жолоодлоготой машинаа 2021 онд худалдаална

Tesla-ийн автомат жолоодлоготой машины осол гарсанаас нэг өдрийн дараа BMW нь технологийн тэргүүлэх гурван компани болох INTC, TECH30, MOBILEYE-тай хамтран автомат жолоодлогын машинуудыг 2021 он гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж буйгаа мэдээлсэн байна.

Энэ талаарх хэвлэлийн бага хурал ирэх Баасан гарагт /2016.07.08/BMW-ийн төв удирдлага байрлах Мюнхен хотноо зохион байгуулагдах аж.

INEXT модель нь хот болон хурдны замуудад автоматаар жолоодох бүрэн боломжоор хангагдах болсон нь автомашины эрин үеийг шинэ түвшинд гаргаж байгаа аж.

Тус компаний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар эл загварын дугуй болон педалууд нь автомат жолоодлогын системтэй бүрэн холбогдсон байх аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж