ЕХ-ны хотууд санхүүгийн төвийн төлөөх тэмцлээ эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

ЕХ-ны хотууд санхүүгийн төвийн төлөөх тэмцлээ эхэлж байна

Брекситийн санал  хураалтын дүн дэлхийн санхүүгийн чухал төв гэж тооцогдож байсан Лондоны байр суурийг ганхууллаа. Парис, Франкфурт, Дублины  албан тушаалтнууд цаг алдалгүй Лондоноос санхүүгийн төв гэсэн статусыг нь булаахаар тэмцэлдэж эхэлжээ.

Бүх нийтийн санал хураалтын маргааш өдөр нь Ирландын Гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан агентлаг хөрөнгө оруулагч нартаа өөрийн орныг Европын салшгүй хэсэг гэдгийг сануулсан захидал илгээн тэднийг шилжин очиход нь туслахаар амласан байна. Франкфурт хот шилжин ирэх хүмүүсийн урсгал нэмэгдэнэ гэж тооцон банкуудад зориулсан “халуун шугам”-ыг нээжээ. Парисийн Europlace-ийн мэргэжилтнүүд Лондонд очин санхүүгийн хүрээнийхэнтэй хэлэлцээр хийх гэнэ. Францын Засгийн газрын Business France агентлаг нэгэн товхимол гарган Парист ажиллах  давуу талуудыг танилцууллаа.

Europlace-ийн ерөнхий захирал Ален Пифоны хэлснээр, Парисийн санхүүчид харийн зовлон дээр тоглох гээгүй гэхдээ ийм ашигтай боломжийг алдах хүсэлгүй гэнэ.

Нэгдсэн вант улсыг ЕХ-ноос гарахад санхүүгийн асуудлыг зохицуулах явдал одоо Лондоны хувьд хамгийн том асуудал болоод байна.  Их Британийн 2014  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 12 хувийг санхүүгийн салбар эзэлдэг. Санхүүгийн салбарт нь 2,2 сая хүн ажиллаж, тэдний  700 мянга нь Лондонд суурьшиж байгаа юм.

Ийм их өрсөлдөөнтэй тулгарсан Британийн санхүүчид  байдлыг засахаар ажиллаж эхлэв. TheCityUK гэх лоббист бүлгийн гүйцэтгэх захирал Крис Каммингс ярихдаа ийм хүчтэй өрсөлдөөн хөрөнгө оруулагчдын дунд байгаагүй гэв.

Долоо хоногийн дотор 20 гаруй банкны удирдлага Британийн банкуудын холбоонд Их Бргитанид  санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхийг нь үлдээхийн тулд Засгийн газарт хэрхэн нөлөөлөх талаар  ярилцжээ. Ингэсэн нөхцөлд л банкууд Лондонд үлдэх боломжтой юм.

Британи одоо санхүүгийн  үйлчилгээний эрхээ хадгалан үлдэж чадах уу гэдэгт асуудал анхаарал татаж байна.  Гэвч түүнийг нэг мөр шийдэхэд хэдэн жил хэрэгтэй болж магадгүй.  Нэгдсэн вант улсын ЕХ-ноос гарах үйл явцын хэлэлцээр энэ намраас нааш эхлэхгүй.  Гэхдээ санхүүгийн байгууллагын үйлчлүүлэгчид үйл ажиллагаа тасалдахгүй гэсэн баталгааг хүсч байна.

Лондоноос санхүүгийн компаниудыг шилжүүлж урвуулах хувилбарын талаар шийдэхэд  татвар,  хөдөлмөрийн хууль,  амьжиргааны доод төвшин зэргийн хүчин зүйлийг шинээр авч үзэх шаардлагатай болж байна. Брекситийн санал асуулга явуулахын өмнө  Их Британи  эдгээр үзүүлэлтээр бизнес явуулах хамгийн таатай газраар тооцогдож байлаа. Бага татвартай, уян хатан хөдөлмөрийн хууль зэргээр Франц, Германаас хамаагүй дээр байсан  юм.

Франц

Францын хууль ажилтныг халахад хатуу хандан түүнд нэмэлт шагнал болгон амралтын мөнгийг нь нэмэн баталгаа өгч байна. Гэхдээ хуулийг зөөллөх тэдний оролдлого бүтсэнгүй. Харин одоо Францын албан тушаалтнууд Лондоноос Парист шилжих санхүүчдэд татварын хөнгөлөлт олгох боломжийн талаар ярьж эхэлсэн байна.  Санхүүгийн салбарын лоббичид Европын банкуудыг татахын тулд татварын хөнгөлт үзүүлэх талаар яриаг өдөөж өгөв.

Ирланд

Ирланд ашгийн татварыг 12,5 хувь болгосон хөнгөлөлт үзүүлэн Их Британитай өрсөлдөхөөр завдаж байна.

Герман

Германы төлөөлөгчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, Лондоноос Франкфуртад шилжих гэсэн хүмүүсийн талаар үг дуугараагүй байна. Гэхдээ л санхүүгийн компаниудыг татах тусгай групп байгуулсан байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж