ОХУ-ын Эрхүү мужид гарсан ойн түймрийг унтрааж яваад сураггүй болсон ОХУ-ын Онцгой байдлын Ил-76 онгоц сүйрсэн болох нь тогтоогдоод байна. Онгоц алга болсноос хойш нэг өдрийн дараа аврагчид онгоц ойд унан сүйрсэнийг олсон байна. Аврагчид онгоцонд явсан 10 хүний цогцсыг олжээ.
Онгоц унасан шалтгааныг одоо тодруулж байна.
А.ШАРАВ