Багдадын хохирогчдын тоо 130 болов

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Багдадын хохирогчдын тоо 130 болов

Фото: Khalid Mohammed / АР

Багдад хотын төвд болсон террорист халдлагын улмаас амь үрэгдэгчдийн тоо наад зах нь 131 хүн болоод байна. Зарим мэдээгээр 165 болсон гэж дамжуулжээ. Хохирогчдын дунд олон хүүхдүүд байна. Үүнээс гадна 200 гаруй хүн шархадсанаас, олонхийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Бямбаас Ням гаригт шилжих шөнө Иракийн нийслэлийн төвийн Каррада дүүргийн рестораны дэргэд, хойд хэсгийн Аш-Шааб дүүргийн хүнсний захын ойролцоо тус тус бөмбөг дэлбэрсэн юм. Мусульман шашинтны ариун сар Рамаданы баярын бэлтгэлээ хийн ид худалдаа хийж байх үеэр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн хариуцлагыг Исламын улс бүлэглэлийнхэн өөртөө аваад байна. Зургадугаар сарын 9-нд мөн л террористуудын хийсэн хоёр дэлбэрэлтийн улмаас тэнд 22 хүн амь үрэгдсэн билээ.

Иракийн арми Эль-Фаллужа хотыг алан хядагчдаас чөлөөлсний хариуд нь исламын амиа золиослогч нар уг хэргийн үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж