Өнгөрсөн Лхагва гаригт болсон сонгуулиар шинээр сонгогдсон нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 11.00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч 12.30 цаг болж хойшиллоо.
Анхны хуралдаанаар НИТХ-ын шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталж, НИТХ-ын даргыг томилох юм. Харин нийслэлийн Засаг даргын албан тушаалд МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Су.Батболдыг томилуулахаар шийдсэн ч өнөөдөр энэ томилгоо хийгдэхгүй юм байна. Учир нь, шинээр сонгогдсон парламентын гишүүд тангараг өргөөгүй байгаа учраас Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй гэсэн үг аж.
А.ШАРАВ