Надад нэг хэсэг толгойд маань ямар ч хүүгээ хөгжүүлэх санаа орж ирсэнгүй. Баахан интернэтээр ухаад ч нэг л хэцүү санагдаад түр бид 2 завсарлахаар шийдсэн юм. Хаа сайгүй л сошилиар хүүхдийг хөгжүүлэх тоглоом, ажил харагдана. Яагаад үргэлж хүүхдийг завгүй байлгах ёстой гэж?
Бид хүүхдийг хүссэнээр нь тоглуулж энгийнээр тайван байлгах хэрэгтэй. Тоглох замаар ч хүүхдүүд юм сурч болдог. Гэхдээ хаяа хүүхдэд өмнө нь сурсан мэдсэн зүйлээ боловсруулах цагийг олгож амраах хэрэгтэй. Бяцхан тархи үргэлж ажиллаад байвал бүгдийг тогтоох нь бага.
Юуны түрүүнд бид сурахыг хөгжилтэй байлгах гэж хичээх хэрэггүй. Сурах нь угийн хөгжилтэй байдаг. Хүүхдүүд төрөөд л сурч эхэлдэг ба шинээр юм сурах ч дуртай байдаг. Харин та бүхнийг гартаа оруулж юу сурахыг нь удирдвал тэдний сонирхол эсрэгээрээ буурдаг байна. Тэгээд л та сонирхолтой болгох гэж бас анхаарлыг нь татах гэж хичээх хэрэгтэй болох байх.
Хоёрт хүүхдүүд ухаан муутай биш. Тэд таныг юу сэдээд яах гээд байгааг ойлгодог. Яарах хэрэггүй. Тэдэнд хэрэгтэй зүйл бол тоглож орчинтойгоо танилцах юм шүү.
Гуравт хүүхэд цаг минут тутамд юм сурч байх шаардлаггүй. Хэрвээ таны хүүхэд бүтээлчээр юмсыг хийж байвал түүнийг нь хөгжүүлнэ гээд баахан бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх тоглоом авах шаардлаггүй. Учир нь тэдний сонирхол өөр зүйлд татагдаж шинийг мэдэж түүндээ татагдаж байдаг.
Би хүүхдээс битгий сонс, битгий асуу, битгий тогло гэж байгаа юм биш. Зүгээр л тэдэнд бүхнийг боловсруулж тархийг нь амраах цаг өгч байгаарай. Тэдэнтэй цуг гайх, урам өг, зүгээр л цуг хөгжилдөөрэй.
Эх сурвалж: eco-momm.blogspot.com