Туул голын хамгаалалтын бүсэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Туул голын хамгаалалтын бүсэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр болно. Тус хурлаар Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газраас гурван хяналт шалгалтын дүнг танилцуулах юм байна. Тодруулбал, Монгол орны түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй болон Туул голын ашиглалт хамгаалалтын бүсэд  хийсэн шалгалтын дүн, Ойн газар болон Усны газарт хийсэн шалгалтын дүнг хуралд оруулах аж.

Шалгалтын дүнг хэлэлцэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батсуурь, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сундуй болон Ойн газар, Усны газрын удирдлага оролцох юм байна.

Б.Сайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж