Сирид ИУ-ын сауд хээрийн даргыг устгав

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Сирид ИУ-ын сауд хээрийн даргыг устгав

Фото: AP

Сирийн Засгийн газрын цэрэг долдугаар сарын 3-д Исламын улс бүлгийн хээрийн отрядын даргыг устгасан тухай тус улсын телевиз мэдээлэв. Хээрийн отрядын дарга Хамед Мааюф аль-Анази нь Саудын Арабын иргэн байсан юм. Түүнийг Хомс хотын ойролцоо устгажээ. Террористууд дундаа тэр Абу Даа нэрээр танигдсан ажээ.

Мөн Иракийн Киркук мужийн Эль-Хувейжа хотноо Исламын улс бүлэглэлийн 15 дайчныг цаазалсан тухай мэдээлж байна. Нутгийн хүмүүсийг хотын төв талбайд хөөн цуглуулж тэдний нүдэн дээр Иракийн тусгай албатай холбоотой гэсэн долоон иргэнийг мөн байлдааны үеэр байрлалаа орхисон гэж өөрийн талын найман хүнийг цаазалжээ.

Исламын улс бүлэглэл нь 2014 оны зун Ирак, Сирийн нутгийн зарим хэсгийг эзлэн тэнд өөрийн халифийн улсыг байгуулсанаа зарласан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж