Исламын улс бүлэглэл Багдадад халдав

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Исламын улс бүлэглэл Багдадад халдав

Амиа золиослогч этгээд өнгөрсөн амралтын өдрүүдэд (2016.07.02-2016.07.03) Багдад хотын шийтүүдийн амьдардаг бүс болох Садр дүүрэгт машин дэлбэлсэний улмаас 125 хүн амь үрэгдлээ. Эл халдлага нь дайны байдалтай байгаа Иракийн хувьд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага боллоо.

Өнгөрөгч Бямба гаригийн орой Садрын төв болох Каррадад гарсан эл халдлагад 20 эмэгтэй, 25 хүүхэд өртөн амь үрэгдсэн бөгөөд хамгийн багадаа 147 хүн шархадсан байна.

Иргэд ариун Рамаданы сард бэлтгэхээр тус хотын дэлгүүр, үйлчилгээний газруудаар ид үйлчлүүлж байх үеэр бөмбөг ачсан ачааны машин кофе шоп, дэлгүүр, спортын заалтай байшинг чиглэн ирж дэлбэрсэн аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж