Японы алдарт “Чакот” компанийн зөвлөх, нүүр будагч Сакаяа Жингийн нүүр будалтын сургалтанд урьж байна.
Нүүр будагчид болон тайз, дэлгэцийн уран бүтээлчдэд зориулсан нүүр будалт, үс засалтын сургалт 2016.07.04-ний 19 цагт Blue Sky 1 давхарт Матрикс салонд
Энгийн, өдөр тутмын болон гоёлын будалт, балетын охидын болон наадмын будалтын үзүүлэн сургалт 2016.07.05 “Говь” ХК-ийн үйлдвэрийн дэлгүүрт Утас: 99047043
Товч танилцуулга:
Японы алдарт “Чакот” компанийн зөвлөх, нүүр будагч Сакаяа Жин нь АНУ-ын Лос Анжелесын улсын их сургуулийг хэлний чиглэлээр суралцаж төгссөн ба 1980 оноос эхлэн нүүр будалтаар суралцаж, одоо Японы телевизийн балетын нэвтрүүлгийн үс засалт, нүүр будалтыг хариуцан ажиллаж байна. Тэрээр одоо “Chacott” компанид мэргэжлийн гоо сайхны барааны зөвлөх, ахлах нүүр будагчаар ажиллаж, балет, мюзикль, болон бусад бүжгийн тоглолтын тайзны нүүр будалт хийж, зөвөлгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн нэрт бүжигчид болох Владимир Малахов, Мияако Ёошида, Вэно Мизуко нарын үс засалт, нүүр будалтыг хариуцдаг Сакаяа Жин нь ОХУ-ын балетын тоглолт, Японы балетын холбооны Кансай дахь салбарын тоглолт Балетын тэмцээний семинарын зөвлөхөөр, мөн олон арван тоглолтуудын тайзны нүүр будалтыг хариуцан ажиллаж байсан юм.
Япон улсад зохиогддог загварын шоу, зар сурталчилгаа, тоглолт гэх мэт томоохон арга хэмжээний нүүр будалтыг хариуцсаар ирсэн Сакаяа Жин нь 30 гаруй жил ажилласан арвин туршлагаасаа Монголын нүүр будагч, тайз дэлгэцийн уран бүтээлчдэд сургалт хийхээр Монголд ирэх бидний урилгыг хүлээн аваад байна.
Ш.АНХТУЯА