Теннисний корт дахь загварууд

Хуучирсан мэдээ: 2016.07.04-нд нийтлэгдсэн

Теннисний корт дахь загварууд

Уимблдонийн теннисийн тэмцээн бол “Их дуулга” цувралын гол нэг. Албан бусаар энэ тэмцээнийг теннисний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг. Гэхдээ энэ удаа тэмцээний сонин хачин биш Уимблдоны ногоон талбайг чимж байгаа гоёмсог тансаг даашинзнуудын тухай ярья.

Серена Уильямс, 2016

Теннисчин бүсгүйчүүдийн гоёлын талаар чимээгүй өнгөрөх аргагүй. Сирена Уильямсын Nike брэндийн хэт богино даашинзыг  өдөр тутмын амьдралд өмсөөд гангарна гэж төсөөлөхөд бэрх. Ретро уур амьсгалтай, даавуун даашинз поло захтай. Зуны ид халуунд мини өмсөх цаг л даа. Яагаад ийм даашинзаар гоёж болохгүй гэж?

Брук Шилдс, 1983

Брук Шилдс 1983 оноос, Мартина Хингис 1995 оноос загварын шинэ үлгэр дууриаллыг харуулж байна. Тэднийг дэгжин үүргэвч, Vans маркийн шаахай, цагаан оймстой хослуулан өмсөхөд ёстой ганган харагдана.

Мартина Хингис, 1995

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж