Тайванийн армийн пуужин загасчны завийг оножээ

Хуучирсан мэдээ: 2016.07.03-нд нийтлэгдсэн

Тайванийн армийн пуужин загасчны завийг оножээ

Тайванийн тэнгисийн цэргийнхэн баасан гаригт /2016.07.01/ пуужин хөөргөсөн нь загасчны завийг оносноос нэг хүн амь үрэгдсэн осол гарчээ. Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотын эргээс “Hsiung Feng III” пуужинг хөөргөсөн аж. Пуужин 40 орчим далай тэнгисийн милл замыг туулсны дараа загасчны завийг онон сүйрчээ. Ослын улмаас загасчны завины ахмад амь үрэгдэж, өөр хоёр хүн гэмтэж бэртсэн байна.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Тайванийн тэнгисийн цэргүүд нохойны биед тэсрэх бөмбөг уяж дэлбэлж буй бичлэг цахим ертөнцөд тавигдсанаар маш их шүүмжлэл дагуулжээ. Тайванийн тэнгисийн цэргийн албаныхан энэ хэрэгт олон нийтээс уучлал гуйж, харгис хэргийг үйлдсэн цэргүүдийг шийтгэхээ амласан юм.

Тайванийн батлан хамгаалахын үйл ажиллагаа идэвхжсэн нь Хятадын санааг зовоож байгаа юм. Хятадын албаныхан Тайванийн тусгаар тогтнолын төлөөх аливаа үйлдлийг цэргийн хүч ашиглан зогсоохоо ерөнхийлөгчийн сонгуульд Цай Ингвен ялсанаас хойш анхааруулж байна. Эх сурвалж: Los Angeles Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж