Япон  руу ямар барааг татваргүй экспортлох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.07.03-нд нийтлэгдсэн

Япон  руу ямар барааг татваргүй экспортлох вэ?

Монгол улс, Япон улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулахын тулд Монгол Улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг хийсэн байдаг. 

Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр байгуулснаар худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм. Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

Монгол Улсаас Япон улс руу дараах төрлийн бараанд ногдуулж байгаа гаалийн татварыг 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн бүхэлд нь тэглэж байгаа билээ. Үүнд:

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн ангилал, барааны код Барааны бичиглэл

36-р бүлэг Тэсрэмтгий бодис; пиротехникийн бүтээгдэхүүн;
шүдэнз; шатамхай хайлш; зарим төрлийн шатагч
бэлдмэл
37-р бүлэг Гэрэл зургийн эсвэл кино зургийн зориулалттай бараа
38-р бүлэг Төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн
3904 Анхдагч төлөвт байгаа винилхлорид эсвэл
галогенжуулсан бусад олефинуудын полимер.
3905 Анхдагч төлөвт байгаа винилацетат болон винилийн
бусад нийлмэл эфирийн полимер
3906 Анхдагч төлөвт байгаа акрилийн полимер.
3907 Анхдагч төлөвт байгаа полиацетал, бусад полиэфир
болон эпоксидийн давирхай; анхдагч төлөвт байгаа
поликарбонат, алкидийн давирхай, полиаллилийн
нийлмэл эфир болон бусад нийлмэл полиэфир.
3908 Анхдагч төлөвт байгаа полиамид.
3909 Анхдагч төлөвт байгаа амины давирхай, фенолын
давирхай болон полиуретан.
3910.00 Анхдагч төлөвт байгаа силикон.
3911 Анхдагч төлөвт байгаа нефтийн давирхай, кумарон-
индений давирхай, политерпен, полисульфид,
полисульфон болон бусад газар заагдаагүй энэ
бүлгийн тайлбарын 3-т дурьдсан, бусад бүтээгдэхүүн.
3912 Анхдагч төлөвт байгаа, бусад газар заагдаагүй
целлюлоз болон түүний химийн уламжлал.
3913 Анхдагч төлөвт байгаа, бусад газар заагдаагүй
байгалийн полимер (жишээ нь: алгиний (замгийн)
хүчил) болон химийн хувиргалттай байгалийн полимер
(жишээ нь: хатууруулсан протеин, байгалийн хаймрын
химийн уламжлал г.м).
3914.00 Анхдагч төлөвт байгаа, Зүйл 39.01-39.13-д дурьдсан
полимерт суурилсан ион солилцогч.
3915 Хуванцрын хаягдал, захлаас, өөдөс.
3916 Гадаргуугийн боловсруулалт хийгдсэн эсвэл
хийгдээгүй, гэхдээ бусад аргаар боловсруулаагүй,
гулдмай, савх хэлбэрт болон хэлбэржүүлсэн хуванцар
ба 1 мм-ээс илүү хөндлөн огтлол бүхий хуванцар дан
мяндас.
3917 Хуванцар гуурс, хоолой, шланг, тэдгээрийн холбоос
(жишээлбэл: муфт,тахир болон нударган холбоос).
3918 Хуйлаастай эсвэл хавтгай хэлбэрийн, өөрөө наалддаг
буюу наалддаггүй, хуванцар шалны бүрээс; энэ
бүлгийн тайлбар 9-д тодорхойлогдсон, хана, таазны
хуванцар бүрээс.
3919 Хуйлсан эсвэл хуйлаагүй, өөрөө наалддаг хавтан,
хуудас, хальс, ялтас, тууз болон бусад хавтгай
хэлбэртэй хуванцар.
3920 Бэхжүүлээгүй, үелүүлж давхарлаагүй, бусад
материалаар арлаж хослоогүй, торлог бус хуванцраар
хийсэн бусад хавтан, хуудас, хальс, ялтас, тууз.
3921 Хуванцраар хийсэн бусад хавтан, хуудас, хальс,
фольга болон тууз.
3922 Хуванцар ванн, босоо шүршүүрт ванн, угаагуур,
тосгуур, биде, жорлон, жорлонгийн суултуур болон таг,
жорлонгийн усны сав болон тэдгээртэй төстэй
сантехникийн зориулалттай зүйлс.
3923 Хуванцраар хийсэн, барааг зөөвөрлөхөд эсвэл савлаж
бооход зориулагдсан бүтээгдэхүүн; хуванцар бөглөө,
таглаа болон бусад хаалт.
3924 Хоол, гал тогоо, бусад гэр ахуйн хуванцар эдлэл болон
эрүүл ахуйн эсвэл ариун цэврийн өрөөний хуванцар
эдлэл.
3925 Барилгын зориулалттай, бусад газар заагдаагүй
хуванцар зүйлс.
3926 Хуванцраар хийсэн бусад эдлэл болон Зүйл 39.01-
39.14-д заасан бусад материалаар хийсэн эдлэл.
40-р бүлэг Хаймар (каучук) болон түүгээр хийсэн зүйлс
4101.20 Бүтэн шир болон арьс, хуулдаагүй, ширхэг нь энгийн
хатаасан байдлаар 8 кг-аас, давсалж-хатаасан
байдлаар 10 кг-аас, шинэ, давсалсан-нойтон, эсхүл
бусад аргаар чанарын хамгаалалт хийсэн байдлаар
16 кг-аас ихгүй жинтэй:
Хром ашиглан урвуу процессоор идээлсэн
(урьдчилсан идээлэг үүнд хамаарна), эсхүл
идээлэх аливаа процесс явагдаагүй

А.Аялгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж