Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар их халах шинжтэй байгаа ажээ. Харин өнөөдрийн хувьд Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Долдугаар сарын 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
А.Марал