Сонгодог үдэш зочин олонтой байлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.03-нд нийтлэгдсэн

Сонгодог үдэш зочин олонтой байлаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics  тоглолтыг өчигдөр /2016.07.02/ зохион байгуулсан.  Улсын их баяр наадамд зориулсан энэхүү тоглолтоор дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдгийн шилдэг сор болсон бүтээлүүдийг дээжлэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид олон нийтэд толилуулсан юм.

Сонгодог үдшийн цэнгүүн зочин олонтой байсан бөгөөд зочдын дунд гадаад иргэд цөөнгүй байлаа. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглосон юм.

Д.Цээл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж