Шинэ парламент мягмар гаригаас ажлаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.07.03-нд нийтлэгдсэн

Шинэ парламент мягмар гаригаас ажлаа эхэлнэ

УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ны өлрийн  11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан.

Анхдугаар чуулган хуралдахад өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, шинэ парламентийн гишүүдийн эрх нээгдэх юм. УИХ-ын гишүүний түр үнэмлэх аваад байгаа 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ард түмнийг төлөөлөн УИХ-д суух эрх нь баталгаажна.

Д.Цэц

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж